Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын үйлдсэн гэмт хэрэг

.
2024-02-23

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд 3 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сар хорих, нийтийн албанд томилогдох эрхийг нь долоон жилээр хасах ял өгсөн билээ. Тэгвэл тэд ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?

Т.Аюурсайхан | 3 жил хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах

Т.Аюурсайхан нь их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогоо шүүхийн өмнө тайлбарлаж чадаагүй. Тиймээс түүний тайлбарлаж чадаагүй мөнгө болох 1.8 тэрбумыг хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ.

Б.Ганхуяг | 5 жил 9 сар хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасах

Б.Ганхуяг нь хууль бус мөнгө гэдгийг мэдсээр байж нуун далдалж, мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон.

Мөн их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогоо шүүхийн өмнө тайлбарлаж чадаагүй. Тиймээс түүний тайлбарлаж чадаагүй мөнгө болох 9.9 тэрбумыг хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe