НИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа.
Төсвийн нийт хэмжээ 4.2 их наяд төгрөг бөгөөд суурь орлогыг 3.4 их наяд, суурь зарлагыг 2.6 их наяд төгрөгөөр тооцсон байна.
Мөн нийслэлийн төсвөөс улсын төсөвт 263.7 тэрбум, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ.
Ирэх онд нийт 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд хөрөнгө оруулалтын бүтэц:
Улмаар,
Өмнөх жилүүдэд эхлүүлсэн 139 сургууль, цэцэрлэгийн барилга үргэлжлэн баригдах бөгөөд үүнээс нийслэлийн төсвөөр 44, дүүргийн төсвөөр 14 нь баригдаж байна.
2026 онд шинээр 6 сургууль, 3 цэцэрлэг, 1 цогцолбор барилга барих бөгөөд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 18 шинэ барилга барих боломжийг судалж байгаа аж.
2026 оны төсвийг дараах гол чиглэлд тулгуурлан боловсруулсан хэмээн тайлбарлав.
Сэтгэгдэл үлдээх