УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонголоо. Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тус албан тушаалыг хашиж байсан юм.
Уг байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдэж, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байна.
Хууль тогтоогчдын зүгээс Н.Наранбаатар нь төрийн байгууллагад олон жил ажилласан, хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон туршлагатай, ажлын мэдлэг, ур чадварт үндэслэн ийнхүү сонгосон хэмээн тайлбарлажээ.
Хуулийн дагуу Байнгын хорооны даргыг тухайн хорооных нь гишүүнээс сонгодог. Ойрын үед Төсвийн байнгын хороогоор импортын татвар, мал аж ахуй, хүнс, өргөн хүрээний хуулийн төсөл хэлэлцэж байгаа.
Сэтгэгдэл үлдээх