Бильбао дахь Гуггенхайм музей, Прага дахь бүжиглэж буй барилга, Уолт Диснейн концертын танхим зэрэг олон алдарт барилгуудаараа алдаршсан домогт архитектур Фрэнк Оуэн Гери 96 насанд таалал төгслөө.
Түүний авангард загварын барилгууд дэлхийг чимсэн бүтээлүүдийн нэг болох нь гарцаагүй билээ. Түүнийг нас барсан талаар түүний төлөөлөгч Меган Ллойд мэдээлсэн юм.
Фрэнк Гери 1929 онд Канад улсын Торонто хотод төрсөн бөгөөд өсвөр насандаа Өмнөд Калифорнийн Их Сургуульд архитектурын чиглэлээр суралцахаар Лос Анжелес руу нүүж байсан. Мөн 1957 онд Харвардыг төгсжээ.
Тэрээр өөрийн фирмийг байгуулсныхаа дараа уламжлалт архитектурын тэгш хэмийн зарчмыг халж, уламжлалт бус геометрийн хэлбэр бүхий одоогийн деконструктивизм гэж нэрлэгддэг хэв маягийг бий болгосон.
Түүний бүтээлүүдийг хөгжимтэй харьцуулбаас урьдчилан тааварлашгүй, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жазз хөгжимтэй зүйрлэвэл зохимжтой.
Фрэнк Гери 1989 онд 60 насандаа энэхүү салбарын хамгийн том шагнал болох Притцкерийн архитектурын шагналыг хүртсэн удаатай.
Сэтгэгдэл үлдээх