Н.Номтойбаяр Үндэсний эвслийн тэргүүнээр эргэн ирлээ

.
2024-02-23

Номтойбаяр гэж дүр бол Монголын улс төрд сонирхолтой нэгэн. Хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан тэрээр У.Хүрэлсүхтэй ширүүхэн маргаж, үзэлцэж байсан удаатай. Улмаар намаасаа хасагдсанд тооцуулж, “хүн нь байхад хэрэг нь олдоно оо” гэгчээр Н.Номтойбаяр жил хоригдсон. 

Харин энэ удаа тэрээр Үндэсний эвсэл хэмээх туган дор эргэж ирлээ. Монголын ногоон нам болон Монгол үндэсний ардчилсан нам хамтран Үндэсний эвслийг байгуулж, улмаар улс төрийн бусад намуудыг ч нэгдэхийг уриалж байна. Н.Номтойбаярын тэргүүлэх болсон “Үндэсний эвсэл” нь үндэсний ардчилсан үзэл баримтлалтай, эвийг сахих, үнэн бөгөөд шилэн байх зарчимтай гэнэ. 

Сүүлийн жилүүдэд нам гүм болоод байсан Н.Номтойбаярыг хаагуур юу хийж яваад ийнхүү эргэн ирэв гэж гайхах хүн цөөнгүй байна. Тэр энэ хугацаанд боловсролдоо анхаарч Кембриж, Оксфордын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрт хамрагджээ. Өмнө нь тэрээр АНУ-д улс төрийн чиглэлээр, Германд инженерийн мэргэжил эзэмшсэн намтартай нэгэн. Улс төрийн хүрээнд түүнийг хэний ч аавын хүүгийн өмнөөс хэлье гэснээ хэлчихдэг, харизмтай, зангарагтай хэмээн тодотгох нь бий. 

Манай улсад сүүлийн 8 жил Монгол Ардын нам төрийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд авлига, хээл хахуулийн асуудал гаарч олон нийт буримдалтай байна. Харин АН-ын хувьд хагарал ихтэй, фракцуудын зөрчилдөөн нь намжихгүй нь. Яг ийм үед Үндэсний эвсэл мэндэлсэн нь улс төрд шинэ хүч болж чадах уу гэдгийг ирэх сонгууль харуулах нь ээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe