Бодлогод залуусын хяналт ТББ нь Олон улсын Авлигын эсрэг өдрийг тохиолдуулан санаачилж, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2021 оноос “Дата эрх чөлөө” сэдэвт үзэсгэлэнг жил бүр уламжлан зохион байгуулсаар ирсэн.
Энэ удаа таван жилийн ойгоо угтан бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэд хэрхэн оролцож, хяналт тавьж болох вэ гэдэг асуултын дагуу ‘’Иргэдийн хяналт’’ гэсэн сэдвийг онцолж үзэсгэлэнгийн дата мэдээллээ бэлтгэлээ.
Үзэсгэлэнгээр Сонгуулийн 2024 оны ТВ суртачилгаа дата, ШЕЗ шүүгч бус гишүүн томилгооны мониторинг, улс төрийн намын ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт гэх мэт сонирхолтой олон дэд болон үндсэн сэдвийн хүрээнд өгөгдлийг олон нийтэд ойлгомжтой дүрслэлээр танилцуулах юм.
Тус үзэсгэлэн 12-р сарын 9-нөөс 13-ныг хүртэл Blue Mon төвийн нэгдүгээр давхарт байрлах Norphei Art Gallery-д дэлгэгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх