Б.Жавхлан: Төр  алдагдлынхаа хязгаарт, орлогынхоо хэмжээнд зарлага гаргах арга хэмжээ авч байна

Ц.Чимэдцэеэ
2025-12-10

Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээллийг танилцууллаа.

2025 оны 12 сарын үлдсэн хоногуудад 2.3 их наядаар төсвийн орлого тасарч болзошгүй хүндрэл бий болоод байна. Үүнээс тал нь буву 1.2 их наяд нь импортын хувь хэмжээ буурсанаас гаалийн татвар буурсан.

Гаалийн байгууллага өдөрт 30-аас доошгүй татвар бүрдүүлэх татварын байгууллага 100 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлэх даалгавар өгөөд ажиллаж байна.

Төсвийн орлого тасарсан шалтгааныг дараах байдлаар тайлбарлалаа.

  1. Нүүрсний үнэ буурсан
  2. Гаалийн татвар 1.2 их наядаар буурсан
  3. УИХ дахь бүлгийн хуралдааны дараа татвартай холбоотойгоор Өршөөлийн хууль санаачилна гэдэг гарсантай холбоотойгоор ялангуяа дүүрэг, орон нутагт татвар төлөхөө хойшлуулах, харзнах нөхцөл үүссэн. 

Төрийн сангийн үлдэгдэл 1.3 их наяд байгаа ба цалин, урамшуулал саатсан зүйл байхгүй. Харин алдагдлынхаа хязгаарт, орлогынхоо хэмжээнд зарлага гаргах арга хэмжээ авч байгаа.

Тухайлбал, төрийн байгууллагууд шинэ жил болон бусад баяр ёслолын арга хэмжээ, бэлэг дурсгалын зүйлсийг төсвийн мөнгөөр огт бэлтгэхгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe