Замын-Үүд дэх хилчид хоёр удаагийн зөрчил илрүүлэн таслан зогсоожээ

.Graph
2025-12-11

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэгт энэ сарын 9-ний өдөр хоёр өөр зөрчил илэрч, холбогдох байгууллагад шилжүүлжээ.

Нэг. Гадаадын иргэн улсын хил зөрчихийг завдсаныг илрүүлэв

2025 оны 12 дугаар сарын 9-ний шөнө хариуцсан хэсгийн хилчин, ахлах ахлагч Ө.Жаргалтуяа сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэсний дүнд Монгол Улсаас БНХАУ-ын чиглэлд хил зөрчихийг завдсан гадаадын нэг иргэнийг илрүүлэн, манаанд мэдэгдэж, саатуулсан байна.
Хил зөрчихийг завдсан этгээдийн зорилго, холбогдох харьяаллыг тогтоож, хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Хоёр. Ачааны галт тэргэнд хууль бус эд зүйл тэвшилж явсныг илрүүлжээ

Мөн өдрийн 21:00 цагийн орчимд Замын-Үүд өртөөгөөр нэвтрэх 1294 дугаартай ачааны галт тэрэгний 27 дугаар вагоны рамын хөндийд нуусан эд зүйлсийг хилчид илрүүлсэн байна. Дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нарын илрүүлсэн уг боодол дотроос 34.2 кг жин бүхий 152 ширхэг бөхөнгийн эвэр, мөн GPS төхөөрөмж байсныг тогтоож, журмын дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

Хилчид сонор сэрэмжтэй үүргээ гүйцэтгэснээр улсын хил хамгаалалт найдвартай байгааг Хилийн цэргийн 0108 дугаар анги онцолж, үүргээ нэр төртэй биелүүлж буй алба хаагчдадаа талархал илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Hilcnid sain bna baur hvrgeed amcnilt

Enhbat

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe