Монгол залуусын “Voyager Transparency” төслийг тэргүүлэх санаачилгаар нэрлэлээ

Ц.Чимэдцэеэ
2025-12-11

НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Засаглалын зөвлөх, хатагтай Диана Торрес олон улсын авлигын эсрэг өдөр нийтлэгдсэн "The Future Is Asian—If Integrity Leads" нийтлэлдээ Voyager AI компанийн Voyager Transparency төслийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй авлигатай тэмцэх тэргүүлэх санаачилгуудын нэг хэмээн онцолжээ.

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн хэмжээнд авлигалын уршгаар жил бүр  2 их наяд ам.доллар  хулгайлагдаж, угаагдаж байна.

Монгол Улсын хувьд ч нийгэм, эдийн засагт тулгамдсан хамгийн хүнд сорилт бол авлигал гэж тодорхойлогддог. Манай улсын Авлигын төсөөллийн индекс (CPI) сүүлийн жилүүдэд тогтмол ухарч, нэр төдий ил тод байдлын ард нуугдах авлигын үр дүнд эдийн засгийн өрсөлдөх чадвар суларсаар байгаа нь үүний тод нотолгоо болдог.

Voyager Transparency төсөл нь  төсвийн зарцуулалт, төрийн худалдан авалтын өгөгдлийг иргэд, олон нийтэд хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй, хайлтын систем хэлбэрээр хүргэх зорилготой AI дата агент юм. Иргэд энэхүү AI агентын тусламжтай хэдхэн секундын дотор “төрийн мөнгө хаашаа урсаж байна вэ”, "таны татварт төлсөн нэг төгрөг бүр юунд зарцуулагдаж байна вэ" гэдгийг асууж, хариултаа бодит эх сурвалжаас авах боломжтой.

Авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга зам бол ил тод байдлыг нэмэгдүүлэх гэдэгт бид итгэдэг бөгөөд олон нийтийн хяналт, оролцоо үүнийг түлхэх хүч болдог. 

Уг төсөл өмнө нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-ийн Ази, Номхон далайн бүсээс  "Rising Civic Innovation Award 2025" шагнал хүртэж байсан юм.

Эх сурвалж: Voyager AI

UNDP in Asia and the Pacific

Сэтгэгдэл үлдээх

Voyajer amjilt husii.

Oogii

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe