Open AI компанийн бүтээгдэхүүн болох Chatgpt, Adobe Inc. хоёр компанийн хамтрал өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Adobe Inc. компанийн бүтээгдэхүүн болох Adobe Photoshop, Adobe Express, болон Adobe Acrobat зэрэг платформуудыг ChatGPT-тэй шууд нэгтгэж, хэрэглэгчид ChatGPT-д хандан зураг засварлах, дизайн үүсгэх, PDF-тай ажиллах зэрэг үйлдлийг шууд боловсруулах боломжтой болжээ.
Энэхүү хамтрал нь тэдний анхны хамтрал биш бөгөөд тэд үүнээс өмнө өөр, өөр төрлийн технологийн хамтын ажиллагаа хийж байсан удаатай. Харин энэ удаагийн хамтрал нь хамгийн том, хэрэглэгчдэд шууд нөлөөлөхүйц хамтрал болж байна. Мөн өнгөрсөн 10 дугаар сард Open AI-ийн тус компанид Spotify, Canva, Figma, Expedia зэрэг платформууд нэвтэрсэн юм.
Энэхүү шинэ форматыг ашиглахын тулд Adobe-ийн албан ёсны лицензтэй байх шаардлагатай.
Сэтгэгдэл үлдээх
Сонирхож байна
Гантуяа
Дэмжих үү?
1 0