Дональд Трамп цагаачдад зориулсан “алтан карт” визний хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ

.Graph
2025-12-11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр тус улсад таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдэд байнга оршин суух эрхийг олгох "алтан карт" нэртэй визний шинэ хөтөлбөр эхлүүлэхээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ нь нэлээн чинээлэг хүмүүст хамаарах төрлийн виз юм. Харин өчигдөр буюу лхагва гарагт Трамп энэхүү төслөө албан ёсоор эхлүүлж буйгаа мэдэгдлээ.

Ингэснээр тус улсад өндөр төлбөр төлсөн гадаад иргэдэд АНУ-ын иргэншлийг шууд олгох юм. 

Энэхүү хөтөлбөр АНУ-ын төсөвт хөрөнгө олох зорилготой арга хэмжээ юм. Визэнд хамрагдахдаа нэг сая ам.доллар төлөх шаардлагатай бөгөөд өргөдөл гаргагчийн нөхцөл байдлаас шалтгаалаад нэмэлт хураамж авч болохыг сайтад мэдэгджээ. Мөн ажил олгогч томоохон бизнесийн байгууллагууд энэхүү картыг худалдаж авахын тулд хоёр сая ам.долларыг нэмэлт төлбөрийн хамт төлөх шаардлагатай.

Үүнээс гадна тэд картын платиниум хувилбарыг гаргажээ. Энэ нь таван сая ам.долларын үнэтэй бөгөөд тун удахгүй худалдаанд гаргах болсноо зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн тус улсын Ардчилсан намын гишүүд ихээхэн шүүмжилж байсан юм. Трамп хэлэхдээ "Таван сая доллар төлж чадах хэмжээний иргэд сайн ажлын байрыг бий болгоно” гэжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe