Х.Нямбаатарын түгжрэл бууруулах шийдлүүд

.
2024-02-23

Хотын дарга Х.Нямбаатар түгжрэл бууруулах шийдлүүдээ НИТХ-ын XXI хуралд танилцуулж, дэмжүүллээ. 

730000

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаар. Яг одоо Улаанбаатарын дугаартай 710 мянган машин байна. 

5000

Орон нутгийн тээврийн хэрэгсэл 48-аас дээш цагаар нийслэлд зорчвол хоног тутамд төлөх мөнгө. Харин 48 цагаас бага бол 1000 төгрөг төлнө. 

1000 

Нийтийн тээврээр өдөрт дөрвөн удаа зорчих төлбөр. Үүнийг нэг удаа төлөх бөгөөд тухайн өдрөө хугацаа хамаарахгүйгээр дөрвөн удаа нийтийн тээврээр зорчино. 

28.2 тэрбум

Нийтийн тээврийн сан байгуулж, 2024 онд төвлөрүүлэх мөнгөн дүн. Жилд 20 тэрбум гаруй төгрөг энэ санд төвлөрч, тус мөнгийг цаашид шинээр автобус авахдаа зарцуулна.

Бусад онцлох шийдвэрүүд

-Ажилчид болон сургуулийн автобусыг дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг бууруулна. 

-Нийтийн хэрэгцээний авто зогсоол төлөвлөж, барьж байгуулна.

-Автобусны жолоочийн цалинг 3.5 сая болгож нэмэгдүүлэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe