БНСУ-ын Сөүл хотноо YTN телевиз болон Үзэгчдийн хэвлэл мэдээллийн сан (Viewers Media Foundation) хамтран зохион байгуулсан “2nd Seoul Fact-check Forum” амжилттай болж өндөрлөлөө.
Уг форумын хүрээнд зарласан олон улсын баримт шалгалтын уралдаанд дэлхийн 9 улсын 182 багийн 750 оролцогч өрсөлдсөнөөс Монголын баримт шалгах төв “An Investigation into Systematically Disseminated Disinformation” нэртэй баримт шалгалтын бүтээлээрээ “Шилдгийн шилдэг” шагналын эзэн боллоо.
Энэхүү амжилт нь системтэйгээр түгээгддэг худал мэдээллийг илрүүлэх, баримтад тулгуурлан задлан шинжлэх чиглэлд манай баримт шалгагчдын мэргэжлийн ур чадвар, судалгааны чансаа олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдсэнийг харуулж байна.
Сэтгэгдэл үлдээх