Хонг Конгийн хэвлэл мэдээллийн магнат гэгддэг Жимми Лайгийн хэргийг шийдвэрлэх шүүх хурал болж байна

.Graph
2025-12-15

Хонг Конгийн хамгийн том улс төрийн шүүмжлэгчдийн нэг, хэвлэл мэдээллийн магнат гэгддэг Жимми Лайгийн шүүх хурлын шийдвэрийг гаргахаар шүүх танхим хуралдаж байна.

Лайг Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг (NSL) зөрчиж, гадаадын хүчинтэй хуйвалдсан гэж буруутгаж буй юм.

Түүний шүүх хурал хоёр жил гаруй үргэлжилжээ. 78 настай тэрээр  одоо татан буугдсан “Apple Daily” сонин зэрэг ардчиллыг дэмжигч хэвлэлүүдийг үндэслэгч юм.

Хэрэв түүнийг гэм буруутайд тооцвол бүх насаар нь хорих магадлалтай байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Лайг аврахын тулд бүх зүйлийг хийх болно гэж амласан бол Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Лайг суллах нь бидний "тэргүүлэх зорилт" гэж мэдэгдэж байжээ. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe