Хонг Конгийн шүүх Жимми Лайг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр гэм буруутайд тооцлоо

.Graph
2025-12-15

Их Британи улсын иргэн, Хонконгийн хэвлэлийн салбараас төрөн гарсан Жимми Лайгийн хэргийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Түүнийг Үндэсний аюулгүй байдалд заналхийлж, гадны улс төрчидтэй хуйвалдсан гэх хэргээр гэм буруутайд тооцжээ.

Ингэснээр түүнийг бүх насаар нь хорих ял оноох магадлалтай байна.

78 настай тэрээр шүүхийн шийдвэрийн дараа гэрийнхэн рүүгээ даллаж, сүүлийн салах ёсоо хийжээ. Тэрээр хэдэн арван жилийн турш Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг дэмжигч гол дүр байсан бөгөөд Хятадын коммунист дэглэмийн эрх баригчдыг шүүмжилдгээрээ алдартай нэгэн юм.

Түүний шүүх хурал анх 2023 оны 12 дугаар сард эхэлсэн. Лай 2020 онд баривчлагдахаасаа хэдхэн долоо хоногийн өмнө CNN агентлагт өгсөн ярилцлагадаа  “АНУ-ын эрхэм Ерөнхийлөгчөө та л биднийг аварч чадах цорын ганц хүн. Хэрэв та биднийг аварвал Хятадын түрэмгийллийг ч мөн зогсоож, дэлхийг аварч чадна” хэмээн ярьж байжээ. Трамп ч мөн түүнийг аврахын тулд бүх зүйлээ дайчлах болно гэж амлаж байсан удаатай.

Прокурорууд түүнийг үймээн самуун дэгдээсэн 161 бичвэр нийтэлсэн гэж буруутгажээ. Гэвч Лай өөрт нь тулгасан эдгээр хэргүүдийг үргэлж няцаасаар ирсэн юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe