Холливудын домогт найруулагч Роб Райнер эхнэрийн хамт ням гарагийн үдээс хойш Лос Анжелесд байрлалтай тансаг зэрэглэлийн Брентвуд хороололд байрлах гэртээ нас барсан байдалтай олдсоныг цагдаагийн газраас мэдээллээ.
Тэд хутганы сорвитой олдсон бөгөөд цагдаагийнхан уг хэргийг хүн амины хэрэг хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Лос Анжелес хотын дарга Карен Басс энэ явдлыг "Манай хот, улс орны хувьд сүйрэл тохиолоо" хэмээн хэлж, тэдэнд хүндэтгэл үзүүллээ.
Найруулагч Роб 78 настай байсан бол түүний эхнэр 68 настай байжээ. Тэд 1989 онд гэрлэсэн бөгөөд гурван хүүхэдтэй юм. Түүний эхнэр жүжигчин, гэрэл зурагчин, продюсер эмэгтэй байжээ.
Роб инээдмийн киноны агуу жүжигчин, найруулагч Карл Райнерийн хүү бөгөөд анх 1960-аад онд өөрийн карьераа эхлүүлж байсан түүхтэй. Тэрээр "Stand By Me" (1986), "The Princess Bride" (1987), "When Harry Met Sally" (1989), "Misery" (1990), "A Few Good Men" (1992) зэрэг кинонуудаараа алдартай найруулагч юм.
Сэтгэгдэл үлдээх