Ник Райнер эцэг эхээ хөнөөсөн байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байна

.Graph
2025-12-15

Холливудын домогт найруулагч Роб Райнер эхнэрийн хамт ням гарагийн үдээс хойш Лос Анжелесд байрлалтай тансаг зэрэглэлийн Брентвуд хороололд байрлах гэртээ нас барсан байдалтай олдсоныг цагдаагийн газраас мэдээлсэн. Тэд хутганы сорвитой олдсон бөгөөд цагдаагийнхан уг хэргийг хүн амины хэрэг хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Харин тус хэрэгт түүний хүү Ник Райнерийн сэжиглэж байгаа бөгөөд байцааж байгаа талаар "People" мэдээллээ. Цагдаа нар энэ мэдээллийг хараахан баталгаажуулаагүй байна.

People-ийн мэдээлснээр гэр бүлийн гишүүдтэй нь ярьсан олон эх сурвалж Ник эцэг эхээ хөнөөсөн хэмээн мэдээлжээ.

Цагдаагийн байгууллага 32 настай Никийг байцаагдаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд ямар ч баривчилгаа хийгээгүй байна. Никийн хувьд өсвөр наснаасаа эхлэн мансууруулах бодист донтжээ. Мөн 17 удаа нөхөн сэргээх эмчилгээнд явж байжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe