Австрали улсын Бондай далайн эргийн амралтын газарт ням гарагт зэвсэгтэй этгээдүүд гэнэтийн халдлага үйлдэж, 15 хүний аминд хүрсэн. Тус халдлага 1000 гаруй хүн оролцсон еврейчүүдийн Ханнука баярыг тэмдэглэх үеэр үйлдэгдсэн юм.
Хохирогчдын дунд 10 настай охин, Их Британийн раввин(Иудаизмын шашны багш), тэтгэвэрт гарсан цагдаагийн ажилтан зэрэг хүмүүс байжээ. Мөн Эрүүл мэндийн яам 40 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэний зургаа нь биеийн байдал маш муу байгааг мэдээлжээ.
Энэ хэргийн дараа цагдаа нар гэмт этгээдүүдийг олж, аав хүү хоёр байсныг илрүүлсэн. Гэсэн ч 50 настай Сажид Акрам цагдаа нарт буудуулж газар дээрээ нас барсан бол 24 настай хүү Навид хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
Тус улсын Ерөнхий сайд Энтони Албанез аймшигт халдлага Исламын үзэл суртлаас үүдэлтэй гэж хэлжээ. Учир нь зэвсэгт этгээдүүд тус шашинд үнэнч тангараг өргөгсөд байжээ. Одоогоор халдлагад өртсөн далайн эрэг хэсгийг хаасан бөгөөд далай руу харсан хашлага дагуу олон зуун хүн гашуудлаа илэрхийлж байна.
Сэтгэгдэл үлдээх