АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Английн хамгийн том медиа агентлаг болох BBC-г шүүхэд өгч, таван тэрбум ам.доллар нэхэмжилжээ. Учир нь 2021 оны нэг сард гарсан “Panorama” баримтад кинон дээрх Трампын хэлсэн үгийг BBC санаатайгаар өөрчилсөн хэмээн буруутгаж байна.
Энэ нь Дональд Трампын тавьсан илтгэлийн талаарх баримтат нэвтрүүлэг юм. BBC 11 дүгээр сард түүнээс уучлал гуйсан хэдий ч Трамп хүлээж аваагүй бололтой. Трампын хууль зүйн баг BBC-г түүний үгийг санаатайгаар өөрчилсөн гэж үзэж байна. Харин одоогоор BBC хараахан хариу өгөөгүй байна.
Трамп анх 2024 онд тэднийг шүүхэд өгөхөө мэдэгдэж байжээ. Тэрээр “Би үүнийг хийх ёстой гэж бодож байна. Тэд намайг хуурч, миний амнаас гарсан үгийг өөрчилсөн" гэжээ.
“Panorama” баримтат кинонд Трамп үзэгчдэд хандан "Бид Капитол руу алхах гэж байна. Би тантай хамт тэнд байх болно. Бид тулалддаг. Ингэхдээ маш сайн тулалддаг шүү" гэж хэлж байгаа хэсэг гарсан бөгөөд түүний "Энд байгаа бүх хүн Капитол Хилл рүү тайван замаар, эх оронч дуу хоолойгоо хүргэн жагсана гэдгийг би мэдэж байна" гэж хэлсэн хэсгийг тэд хасжээ.
BBC-ийн уг засвар түүнийг хүчирхийлэл үйлдэхийг уриалж, олон нийтэд буруу сэтгэгдэл төрүүлсэн гэж үзэж байна.
Энэхүү хэргээс болж тус медиа агентлагийн Ерөнхий захирал Тим Дэвие энэ оны 11 дүгээр сард ажлаасаа халагдсан.
Сэтгэгдэл үлдээх