Тэдний хайрын тухай хэлсэн эшлэлүүд

.
2024-02-23

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

Хайр сэтгэл хуульчлагддаггүй. Энэ бол цэвэр ёс суртахууны асуудал. 

Сангийн сайд асан С.Баярцогт

Хайр гэдэг хайртай хүнийхээ төлөө зориулсан амьдрал юм. Нэгнээ хүлээн зөвшөөрч, хүндэтгэсэн хайр байгаа цагт хар байх ёсгүй.

Эх сурвалж: Хань сонин

УИХ-ын гишүүн П.Анужин

Хайрлагдана гэдэг арга биш, заль биш. Хайрлагдана гэдэг хайр татам байхыг хэлнэ.

Эх сурвалж: ikon.mn

АН-ын дарга Л.Гантөмөр

Би тэр харцыг орой бүр харан нойрсож, өглөө болгон харж сэрдэг. Хайр минь, хань минь…

УИХ-ын дарга Г.Занданшатар

Хүний амьдралын мөчлөгийг нэгэн модтой зүйрлэвэл жил ирэх тусам өөдөө тэмүүлж, хайр, хүндлэл, хичээл зүтгэл бүхнээрээ услан, тордсоор өдийг хүрчээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Ганцхан хайр дурлалаар амьдрал явахгүй.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай

Хайр гэдэг бол заяаныхаа ханийг олохыг хэлдэг. Заяаны хань хэзээ ч олдож магадгүй, хэд дэх хүн дээр ч таарч магадгүй. Заяаны ханиа олъё гэвэл гар, яв, эр, хай. Гадаа л байгаа. 

“Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат

Амьдралын парадокс нь түүний хамгийн үнэтэй зүйлс мөнгөөр үнэлэгддэггүйд оршдог. Хайр сэтгэл, итгэлээс эхлээд агаар, гол ус хүртэл.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe