Дэлхийн хамгийн чинээлэг хүн гэгддэг Илон Маскийн SpaceX компанийн хөрөнгө өссөнөөр түүний нийт цэвэр хөрөнгө 600 тэрбум ам.долларт хүрсэн талаар “Forbes” сэтгүүл мэдээллээ. Тэрээр тус компанийн 42 хувийг эзэмшдэг юм. Илон дэлхийн анхны их наятан болохын тулд дахин нэг том алхам хийж буй нь энэ юм. Түүнээс өмнө хэн ч 500 тэрбум ам.долларын хөрөнгөд хүрч байгаагүй бөгөөд Илон Маск энэ хэмжээний хөрөнгөтэй хүн болж чадсан анхны хүн боллоо.
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харахад түүний нийт хөрөнгө 638 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүний хөрөнгө 2020 оны гуравдугаар сар гэхэд л 24.6 тэрбум доллар байжээ.
Түүний эзэмшдэг “Tesla” компанийн хувьцааны ханш 4.9 тэрбумаар өсжээ. Энэ нь 2024 оноос хойш анх удаа түүхэн дээд түвшинд хүрчээ. Мөн SpaceX компани 2026 онд IPO хийхээр төлөвлөж байгаа бөгөөд компанийн үнэлгээ 1.5 их наяд ам.долларт хүрэх боломжтой талаар тус компанийн хөрөнгө оруулагчдын нэг “Forbes” сэтгүүлд ярьжээ.
Сэтгэгдэл үлдээх