Австрали улсын Ерөнхий сайд Ахмедтай уулзаж, түүнийг “манай улсын баатар” хэмээн өргөжиллөө

.Graph
2025-12-16

Австрали улсын Бонди далайн эргийн амралтын газарт ням гарагт гэнэтийн халдлага болсны улмаас 10-87 насны 15 гэмгүй амрагчид амиа алдсан юм.

Тус халдлага 1000 гаруй хүн оролцсон еврейчүүдийн Ханнука баярыг тэмдэглэх үеэр үйлдэгдсэн юм. Цагдаа нар үүнийг террорист халдлага хэмээн үзсэнээс гадна халдлага үйлдсэн хоёр этгээдийг баривчилжээ.

Халдлагын үеэр гэмт этгээдээс бууг нь булаан авч, хэрэгтнийг барьсан нэгэн залуугийн бичлэг түгсэнээр түүнийг “баатар” хэмээн цоллож байна. Түүний нэрийг Ахмед Аль Ахмед гэдэг бөгөөд 43 настай. Зогсоолд тавьсан машины ард нуугдаж байсан ноён Ахмед халдагч руу үсрэн гарч, түүнийг барьж чаджээ.

Жимсний дэлгүүрийн эзэн, хоёр хүүхдийн аав тэрээр гартаа сумны шарх авсан тул эмнэлэгт хүргэгдсэн талаар түүний гэр бүл мэдээллээ. Австрали улсын Ерөнхий сайд Энтони Албанез өнөөдөр буюу мягмар гарагт Сиднейн өмнөд хэсэгт орших Гэгээн Жоржийн эмнэлэгт зочилж, баатарлаг үйл хийсэн Ахмедтэй өөрийн биеэр очиж уулзлаа. Тэрээр түүнийг “манай улсын баатар” хэмээн хэлж,  аймшигт явдалтай нүүр тулсан үндэсний эв нэгдлийн бэлгэдэл гэж нэрлэжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe