Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын ээлжит хуралдааны талаар ийнхүү мэдээлж байна.
Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрээс 73 нь 100% төрийн өмчийн компани байна.
Дараах 18 төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдана.
Үүнд:
1. -“Монголын цахилгаан холбоо” ХК;
2. -“Хөдөө аж ахуйн бирж” ХХК;�
3. -“Үндэсний давхар даатгал” ХК;
4. -“Монголын хөрөнгийн бирж” ХК;
5. -“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;
6. -“Шивээ овоо” ХК;
7. -“Багануур” ХК;
8. -“МИАТ” ТӨХК;
9. -“Төрийн банк” ХК;
10. -“Эрдэнэс Тавантолгой” ХК;
11. -“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
12. -“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;
13. -“Дулааны III цахилгаан станц” ХК;
14. -“Дулааны IV цахилгаан станц” ХК;
15. -“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
16. -“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
17. -“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
18. -“Амгалан дулааны станц” ТӨХК.
Мөн дараах 8 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдана.:
1. -“Дулаан шарын гол” ТӨХК;
2. -“Цемент шохой” ХХК;
3. -“Монгол шуудан” ХК;
4. -“Багануур дулааны станц” ТӨХК;
5. -“Налайхын дулааны станц” ТӨХК;
6. -“Хөвсгөл дулааны станц” ТӨХК;
7. -“Ховд дулааны станц” ТӨХК;
8. -“Улаангомын дулааны II станц.
Дараах 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөх арга хэмжээ авна. Үүнд:
1. “Эрдэнэс Монгол” ХХК;
2. -“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК;
3. -“Улаанбаатаар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;
4. -“Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ;
5. -“Автоимпекс” ХК;
6. -“Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ХХК;
7. -“Автозамын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК.
Дээрх компаниудын хувьд 100% хувьчлахгүй, төрийн эзэмшлийн болон стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох хувьцааны хувь хэмжээг үндсэн чиглэлээр нарийвчлан тодорхойлно.
Юун түрүүнд нээлттэй хувьцаат компани болгохын тулд компанийн засаглалыг шинэчлэх, санхүүгийн тайланд нь хөндлөнгийн аудит хийлгэх, ил тод мэдээллийн тогтолцоог нэвтрүүлнэ.
Төр өөртөө дараа болж байгаа, хувийн хэвшлийн хөгжилд тээг болж байгаа төрийн өмчит компаниудыг цэгцлэх реформыг зоригтой хийнэ.
Төрийн өмчийн хувьчлахдаа үе шаттай, ил тод, хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцүүлэн олон нийтэд ил тод хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх