Төрийн ордонд сэтгүүлчийн нүүр рүү нулимсан иргэнийг 100,000 төгрөгөөр торгожээ

.Graph
2025-12-18

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу (2025.12.10)-нд Төрийн ордонд зохион байгуулагдсан Оюутолгойн сонсголын үеэр иргэн Ц.О нь сэтгүүлчийн нүүр рүү нулимж, халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан.

Үүнтэй холбогдуулан шүүх тус иргэнийг 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Шүүхийн шийдвэрээс: Зөрчлийн хэргийн материалаас үзвэл 2025 оны 12 сарын 10-ны өдөр зөрчилд холбогдогч Ц.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Төрийн ордон дотор сэтгүүлчийн нүүр лүү нулимж, биед нь халдсан үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь livie-Төдэй нэртэй фэйсбүүкт хайлт хийж үзлэг хийсэн тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж дүгнэж Ц.О-д Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Сэтгүүлч бүсгүй өөрийн цахим сүлжээнд тухайн эмэгтэйгээр уучлал гуйлгасан бөгөөд зохисгүй авиртаа харамссан шинжгүй байсан талаар онцолсон байв. Ийнхүү төрд торгуулийн 100 мянган төгрөг очиж доромжлуулсан сэтгүүлч уучлал гуйлгаснаар энэ хэрэг дуусч байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe