Анх удаа Монгол Улсын төрийн байгууллагууд “Азийн загвар байгууллага”-ын гэрчилгээ гардсан байна.
Энэхүү гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг зэрэг дөрвөн байгууллага гардан авлаа.
“Азийн загвар байгууллага” статус нь төрийн захиргаа, үйлчилгээний чанар, үр нөлөө, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулж буйг үнэлдэг ба дээрх байгууллагууд олон улсын сайн туршлага түгээх чадавхтай болсныг харуулж буй юм байна.
Загвар байгууллагуудын бодит үр дүн
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар дуудлагын төвөө шинэчилснээр хариулах чадвар 45.3 хувиас 61.4 хувь болж өсөж, иргэдийн ачаалал мэдэгдэхүйц буурчээ.
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг эмчилгээний түүхийг бүрэн цахимжуулж, үйлчлүүлэгч хүлээн авах үйл явцыг 20 хувиар сайжруулсан байна.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгож, албан бичиг шийдвэрлэх хугацаа, дуудлага хүлээн авалтын хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “50 метр – Цэвэр орчин” санаачилгыг хэрэгжүүлснээр орчны аюулгүй байдал сайжирч, осол гэмтэл буурах эерэг хандлага ажиглагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх