Хоёрдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчний тархалт үргэлжлэх тул баярын өдрүүдэд олон нийтийн газраар бага зорчиж, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна

.Graph
2025-12-19

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан нар Томуу, томуугийн төст өвчний үеийн нөхцөл байдал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сайдын мэдээлснээр өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт хандаж буй хүүхдүүдийн тоо буурчээ. Эрсдэлийн түвшин дээд түвшнээс буурч, дунд түвшинд хүрчээ. Харин эрчимт эмчилгээнд хэвтэж байгаа хүүхдүүдийн тоо хараахан буураагүй байна. Өвчлөлийн тоо багассан тул уртасгасан цагаар ажиллаж байсан өрхийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах саналыг хүргүүлсэн байна. Мөн түүний хэлснээр өвчлөл буурахад нөлөөлсөн хамгийн гол шийдвэр бол сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр байсан гэлээ. Гэсэн хэдий ч монгол хүүхдүүд Ковид-19 цар тахлаас хойш өдийг хүртэл боловсролын хоцрогдолтой хэвээр байна. Монгол хүүхдүүд 38 улсын хүүхдүүдээс 2.5 жилээр боловсролын хоцрогдолтой байна гэх судалгаа бий. 

ХӨСҮТ-ИЙН халдварт өвчний тандалт, сэргийлэлтийн газраас энэхүү өвчлөлийн тархалт нийслэл хот болон улсын хэмжээнд 10 гаруй аймагт тархалт 50 дахь долоо хоногтоо үргэлжилж байгааг мэдээллээ. Мөн өвчлөлийн тархалт одоогоор хараахан дуусаагүй байгаа бөгөөд хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Иймд иргэд удахгүй болох баярын өдрүүдэд олон нийтийн газраар бага зорчиж, халдвар хамгааллаа идэвхжүүлж, амны хаалтаа тогтмол зүүхийг санууллаа.

      

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe