Австрали улсын Бондай далайн эргийн амралтын газарт ням гарагт зэвсэгтэй этгээдүүд гэнэтийн халдлага үйлдэж, 15 хүний аминд хүрсэн. Тус халдлага 1000 гаруй хүн оролцсон еврейчүүдийн Ханнука баярыг тэмдэглэх үеэр үйлдэгдсэн юм. Хохирогчдын дунд 10 настай охин, Их Британийн раввин(Иудаизмын шашны багш), тэтгэвэрт гарсан цагдаагийн ажилтан зэрэг хүмүүс байсан юм.
Энэхүү харамсалтай үйл явдал болсны дараа олон мянган Австрали иргэд далай эргийг хүрээлж гашуудлаа илэрхийллээ. Өчигдөр буюу ням гарагт тэд амиа алдагсдыг үдэх сүүлчийн ёслолоо хийлээ. Энэхүү ёслолд еврей нийгэмлэг, улс төрийн удирдагчид болон энгийн Австраличууд гээд нийгмийн бүхий л давхаргын хүмүүс оролцжээ. Мөн мянга мянган Австраличууд шархадсан 40 гаруй хүнийг эмчлэхэд тусалж, цусаа хандивлахаар дугаарлан зогсож байгааг мэдээлж байна.
Бондай далайн эргийг бүхэлд нь цэцгийн дэлбээ, гар бичмэл тэмдэглэл, дурсгалын чулуу, лаанууд хүрээлжээ. Террорист халдлагын хамгийн залуу хохирогч болох 10 настай Матилдаг охиныг дурсах зорилгоор зөгийний хээ угалз, наалт, бөмбөлөг зэргийг хотын хаа сайгүй өлгөжээ. Мөн түүний дурсгалд зориулж “Waltzing Matilda” дууг эгшиглүүлсэн байна. Энэ хэргийн дараа цагдаа нар гэмт этгээдүүдийг олж, аав хүү хоёр байсныг илрүүлсэн. Гэсэн ч 50 настай Сажид Акрам цагдаа нарт буудуулж газар дээрээ нас барсан бол 24 настай хүү Навид хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
Сэтгэгдэл үлдээх