Н.Номтойбаяр УИХ-д жагсаалтаар нэр дэвшихээ зарлалаа

.
2024-02-27

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ тойргоос бус жагсаалтаар нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ. 

Тэрээр " Би нэр дэвшихгүй, мөн нэр дэвшинэ. Тэр ямар утгатай вэ гэхээр энэ сонгуулийн тогтолцоо хоёр тогтолцооны нийлбэр байдлаар хууль нь боловсруулагдаж, УИХ-аар батлагдсан. Өөрөөр хэлбэл, мажоритар гэхээрээ урьдны байдлаар 2012, 2016 онд явж байсантай адилхан тойргоос хүмүүс нэр дэвшдэг. Мажоритар тойрог дээр би нэр дэвшихгүй. Дорнодоос нэр дэвшихгүй. Харин пропорциональ буюу улсын хэмжээнд би нэр дэвшинэ. Манай Дорнодынхон намайг дэмжиж байгаа бол саналаа өгч болно. Баян-Өлгийн казакууд ч гэсэн миний төлөө саналаа өгч болно" гэсэн байна. 

Н.Номтойбаяр нь 2020 онд авлига, албан тушаалын хэргээр ял авч, ялаа эдэлсэн билээ. Хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад "Үндэсний эвсэл"-ийн тэргүүнээр эргэн ирэхэд нь түүнийг улс төрийн хүрээнд нэр дэвших эрхгүй хэмээн үзэж байв. Тэгвэл заавал тойрогт нэр дэвшихгүйгээр жагсаалтаар УИХ-д орох боломжтой тухайгаа тэрээр ийнхүү илэрхийлжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe