Өнгөрөгч амралтын өдрүүдээр Шатахуун түгээх станцууд ачаалалтай, иргэд тухайн ШТС-ын нэгдүгээр эгнээг бүтэн эзэлж, дугаарласан байдалтай, багагүй хүндрэл үүсээд байсан юм.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ийнхүү мэдэгдлээ.
2 өдөр тун хүнд өнгөрсөнд уучлал хүсье.
ОХУ-ын талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн АИ-92 бууна. Улаанбаатар хотын 4 өдрийн ердийн хэрэглээ гэсэн үг юм.
Маргааш мөн 75 вагон АИ-92 бууна.
Мөн АИ-95 автобензинийн хувьд БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-с 600 тонн нийт 3600 тонн бууна. Аи-95 бензинийн хувьд 1 сарын ердийн хэрэглээ юм.
Бүх ШТС-даар шуурхай түгээх ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл үлдээх