“Аватар: Гал ба Үнс” кино нээлтээ хийсэн даруйдаа 345 сая ам.долларын орлого оллоо

.Graph
2025-12-22

Кино найруулагч Жэймс Фрэнсис Камероны бүтэл болох "Аватар" киноны гуравдугаар анги “Avatar: Fire and Ash” (“Аватар: Гал ба Үнс”) кино энэ сарын 19-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Энэхүү бүтээл нээлтээ хийсэн даруйдаа АНУ-ын зах зээлээс 88 сая ам,долларын орлого олсон бол бусад орны зах зээлээс 257 сая ам.долларын орлого олж, нийт 345 сая ам.долларыг бүрдүүлжээ.

Тус цувралын өмнөх анги болох "Аватар: Усны зам" 2022 онд нээлтээ хийж, тухайн үедээ 134 сая ам.долларыг олж байжээ. Харин цувралын хамгийн эхний анги 2009 онд нээлтээ хийж, ижил хугацаанд 77 сая ам,долларын ашиг олсон байдаг. "Аватар" киноны шинэ ангиуд зул сарын баярын өмнөх амралтын өдрүүдэд нээлтэй хийдгээрээ онцлогтой. Цаашдаа баярын өдрүүдэд тус кино олны анхааралд байх төлөвтэй байна.

Одоогоор тус кино нээлт АНУ-ын кино театруудад сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд нээлтээ хийсэн тав дахь томоохон нээлт болж байна. Эдгээр нь одоогоор 700 сая ам.доллароос дээш орлого олоод байгаа "Wicked: For Good", "Zootopia 2", "Five Nights at Freddy's2" зэрэг кинонууд юм.

Аватар киноны нийт амжилтыг харваас 5.6 тэрбум ам.долларт хүрчээ. Гурав дахь ангийг бүтээсэн зардал л гэхэд 400 сая орчим ам.доллар юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe