ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдээлснээр өнөөдөр буюу даваа гарагийн өглөө Москвагийн өмнөд хэсэгт байрлах нэгэн орон сууцны хорооллын гадна дэлбэрэлт болсон талаар мэдээллээ. Тус машинд дэслэгч генерал Фанил Сарваров байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар таалал төгсжээ. Тэрээр 56 настай байжээ.
Энэхүү гэнэтийн хэргийг мөрдөн байцаагчид санаатай хүн амины аллага гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлээд байна. Тэсрэх бөмбөгийг Украины тагнуулын алба түүний машинд байрлуулсан гэсэн таамаг байгаа бөгөөд Украины талаас ямар нэгэн хариу мэдэгдээгүй байна.
ОХУ 2022 оны 2-р сард Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Оросын нийслэлд хэд хэдэн цэргийн албан тушаалтнууд халдлагад өртөж байна.
Сэтгэгдэл үлдээх