“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай уулзалт хийж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
Уулзалтаар бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагааныхаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, шийдлийн талаар танилцуулж, санал солилцов.
Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогын хүрээнд засаглал, удирдлага, ил тод байдлыг эрс сайжруулах, орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, зардлыг бодитой хэмнэх, бүтэц, зохион байгуулалт, орон тооны зохистой байдлыг хангах, мөн хөрөнгө оруулалтын төслүүдийг эн тэргүүнд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, бусад нийгэм, эдийн засгийн өгөөжөөр нь сайтар эрэмбэлэн төсөв, төлөвлөгөөндөө тусгах шаардлагатайг онцолж, бодит, хэмжигдэхүйц үр дүн гаргахад анхаарч ажиллахыг санууллаа.
Мөн дараах чиглэлд ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Үүнд:
Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхдээ 2026 онд сахилга, хариуцлагыг чангатгаж, тодорхой хугацаатай, хэмжигдэхүйц үр дүн бүхий төлөвлөгөөг яаралтай боловсруулан танилцуулах шаардлагатайг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх