Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ баасан гарагт хэлэлцэхээр товложээ.
Тэгвэл уг хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөгийн нөхцөл байдлыг иргэдийн тохиолдлуудаас танилцуулъя.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Зөвшөөрөл олгох шат дамжлага, шийдэх хугацаа:
Гутлынхаа улыг ханзартал гүйж, дансан дахь мөнгөө дуустал хөөцөлдсөний эцэст зөвшөөрлөө яаж ийгээд авна. Гэвч бичиг цаас ингээд дуусахгүй. Гэрээ, бүртгэл, дүгнэлт, гэрчилгээ, лиценз гэх мэт өөр нэртэй баахан цаас ар араасаа хүлээж байдаг. Ийм 10 янзын бичиг баримт байдаг. Энэ бичиг цаасны тухай Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй ч байгууллагууд дүрэм, журам гаргаад, ийм бичиг цаас бүрдүүлэхээс өөр аргагүй болгочихдог.
Сэтгэгдэл үлдээх