Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн сарын 14-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Ийнхүү гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн тохиолдолд торгоно, торгохгүй зэргээр олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байсан юм. Тэгвэл хуулийн төсөлтэй холбоотойгоор Хуульч Б.Билгүүнтэй ярилцлаа.
-Сүүлийн үед Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор “гэр бүлээс гадуур харилцаанд орвол торгоно”, “сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэх мэт маргаан олон нийтийн сүлжээнд их тархаж байна. Үнэндээ хуульд ийм зохицуулалт орж ирсэн үү?
-Одоогийн байдлаар өргөн баригдсан хуулийн төсөлд гэр бүлээс гадуур харилцаанд орсон хүнийг торгох, ял шийтгэх зохицуулалт байхгүй. Үүнийг Хууль зүйн сайд ч олон нийтэд тодорхой хэлсэн. Төөрөгдөл үүссэн гол шалтгаан нь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой шинэ зохицуулалтыг буруу ойлгосонтой холбоотой.
-Тэгвэл олон нийтийн яриад байгаа “торгууль” яг ямар зохицуулалт вэ?
-Торгуулийн зохицуулалт нь гэрлэлт цуцлагдсаны дараах хүүхэдтэй уулзах, асрамжийн үүргийг биелүүлэх тухай заалттай холбоотой.
Шүүх хүүхэд аль эцэг эхтэй үлдэх, нөгөө тал нь хэзээ, ямар нөхцөлөөр уулзахыг нарийвчлан тогтооно. Хэрэв асрамж авсан этгээд шүүхийн шийдвэрийг зөрчиж, хүүхдийг уулзуулахгүй саад хийвэл зөрчлийн хариуцлага, түүний дотор торгууль ногдуулах зохицуулалт орж ирж байгаа.
-Сэтгэл санааны хохирлын асуудалд ямар өөрчлөлт байна?
-Төсөлд сэтгэл санааны хохирлын тооцооллын нарийн аргачлал хараахан тусгаагүй байсан. Харин гэрлэлт цуцлах үед эд хөрөнгө хуваахдаа хэний буруугаас гэрлэлт задарсан бэ гэдгийг харгалзах боломжийг өргөжүүлсэн. Үүнд гэр бүлээс гадуур харилцаа ч орж болно. Энэ нь эд хөрөнгийн шийдвэрт нөлөөлөх тухай зохицуулалт юм.
Сэтгэл санааны хохирлыг заавал олгоно гэсэн үг биш, харин бодит хохирол, сэтгэл зүйн ноцтой үр дагавар, хөдөлмөрийн чадвар, орлого, амьдралд учирсан нөлөөг нотолж чадвал шүүх хэлэлцэх боломж нээгдэж байгаа юм.
-Энэ бүх өөрчлөлтийн гол зорилго юу вэ?
-Гол философи нь хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах. Жишээ нь 2017 онд шүүхэд шийдэгдсэн гэрлэлт цуцлалтын 50 хэргийн 80 хувь нь хүүхдийн тэтгэлгийг шийдээгүй байсан. 2022 онд энэ үзүүлэлт 90% болсон.
Тиймээс шинэчилсэн төсөл:
-Хамтран амьдрагчдыг гэрлэсэнтэй адилтган үзэх зохицуулалтын талаар?
-Шинэ төсөлд 5-аас доошгүй жил хамт амьдарсан, өөр хүнтэй гэрлээгүй, нэг хаягт амьдарсан зэрэг хэд хэдэн шаардлагыг хангасан тохиолдолд зарим эрх, үүргийг гэрлэгчидтэй адилтган үзэх зохицуулалт орж ирсэн. Энэ нь өмч, хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг илүү шударга болгох зорилготой.
-Гэр бүлийн шүүх байгуулах асуудал?
-Гэр бүлийн маргаан нь хүүхэд, сэтгэл зүй, ирээдүйн нийгмийн асуудалтай шууд холбоотой. Тиймээс тусгайлсан орчин, мэргэшсэн шүүгч, сэтгэл зүйчийн оролцоо бүхий гэр бүлийн шүүх байгуулах нь олон улсын жишиг. Гэхдээ энэ нь ихээхэн төсөв, хүний нөөц шаардсан том реформ юм.
Сэтгэгдэл үлдээх