Худалдаа Хөгжлийн Банк нь 2025 онд төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) олон улсын стандартын 4.0.1 шинэчлэгдсэн хувилбарыг амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр уг стандартыг 9 дэх жилдээ бүрэн хангаж, аюулгүй байдлын үнэлээч (Qualified Security Assessor – QSA) байгууллагаас 4.0.1 хувилбарын батламжаа хүлээн авлаа.
Энэхүү стандартыг анх 2006 онд төлбөрийн карт эзэмшигч харилцагчдын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, сайжруулах зорилгоор American Express, Discover Financial Services, JCB International, MasterCard Worldwide болон Visa зэрэг дэлхийд тэргүүлэгч 5 байгууллага хамтран гаргаж байсан билээ.
Худалдаа Хөгжлийн Банк нь анх 2017 онд тус стандартыг нэвтрүүлж байсан. Энэ удаад шинэчлэгдсэн 4.0.1 хувилбарыг нэвтрүүлснээр харилцагч, хамтран ажиллагч, түнш байгууллагуудынхаа төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын нууцлалыг чандлан хамгаалж, түүнийг зөвшөөрөлгүй өөрчлөх, устгах задруулахаас сэргийлэн, мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагаа, программ хангамжийн хөгжүүлэлтийн аюулгүй байдлын орчныг илүү сайжруулан ажиллаж байна.
PCI DSS стандарт нь төлбөрийн картаар хийгдэх луйврын болон залилангийн гүйлгээг илрүүлэх, урьдчилан сэргийлэх процессыг бий болгож, энэ төрлийн эрсдлийг бууруулдаг ач холбогдолтой.
Бид цаашид ч харилцагчдынхаа төлбөрийн картын болон санхүүгийн гүйлгээг олон улсын түвшинд хамгаалж, хариуцлагатай найдвартай санхүүгийн үйлчилгээг та бүхэнд хүргэж ажиллах болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Сэтгэгдэл үлдээх