Р.Чингис: Дүрмийн бус харилцаа батлан хамгаалах тогтолцоонд байх ёсгүй

Ц.Чимэдцэеэ
2025-12-24

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн.

Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.

Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.

Энэ асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, Хурандаа Д.Манлайбаатар

Дүрмийн бус харилцааны талаар цагдаагийн албан хаагчид ажиллаж байна. Цэргүүдийн ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан. Хугацаат цэргийн албан хаагчдын ахуйн буюу хувцсаа сольдог, угаадаг камер байрлуулах боломжгүй өрөөнд тус явдал болсон. Цагдаа нар ажиллаж байгаа учраас шалгах ажиллагааны талаар мэдээлэх боломжгүй. Албан хаагчдыг шүүх шинжилгээний газарт үзүүлсэн. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үзүүлж байгаа. Холбогдсон албан хаагчид бол нэг оны цэргүүд. 

Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис

Дүрмийн бус харилцаа батлан хамгаалах тогтолцоонд байх ёсгүй. Бид хүлээн зөвшөөрдөггүй. Маргаан бол хоорондын харилцаанаас үүдсэн юм билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe