Тогтвортой хөгжил, үндэсний үйлдвэрлэлийг тууштай хэрэгжүүлсний бодит үнэлгээ

.Graph
2025-12-24

Үндэсний үйлдвэрлэл, хариуцлагатай бизнесийг бодитоор хэрэгжүүлж ирсэн Монполимет группийн компаниуд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг “Энтрепренёр” шагнал гардуулах арга хэмжээнд олон жилийн тогтвортой үйл ажиллагаа, хэмжигдэхүйц үр дүнгээрээ дахин үнэлэгдлээ.

Энэ удаа Монполимет компани 24 дэх удаагаа “Тэргүүний нөхөн сэргээгч байгууллага”-аар шалгарч, нөхөн сэргээлт, байгаль орчны бодлогоо системтэй хэрэгжүүлж ирснийг дахин нотолсон бол Монцемент компани зургаа дахь удаагаа “Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар тодорч, үндэсний үйлдвэрлэл дэх манлайллаа баталгаажууллаа.

30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нөхөн сэргээлтийн бодит үзүүлэлтүүд

Монполимет групп нь хариуцлагатай уул уурхайг бодит ажил, хэмжигдэхүйц үр дүнгээр хэрэгжүүлж ирсэн цөөн жишээний нэг юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тус компани:

  • Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдад нийт 460,000 гаруй мод тарьж,
  • Найман төгөл бүхий ойжуулалтын бүс бий болгож,
  • 2011 онд Монгол Улсад анх удаа хүний гараар бүтсэн нуурыг байгуулж, цэнгэг усны нөөцийн улсын тооллогод бүртгүүлсэн байна.

Эдгээр тоо баримт нь уул уурхайн үйл ажиллагаа зөв бодлого, урт хугацааны төлөвлөлттэй байвал уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд бодит хувь нэмэр оруулж болдгийг харуулж буй юм.

Цементийн импортын хараат байдлыг бодитоор бууруулсан үндэсний үйлдвэр

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл Монцемент компанийн хувьд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд барилгын салбарын стратегийн бүтээгдэхүүн болох цементийг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр Монгол Улс нэгэн үе 80 хүртэлх хувиар хараат байсан импортын цементээс үндсэндээ гарч чадсан байна. Үүний үр дүнд:

• Барилгын салбарын суурь бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтворжиж,

• Гадагш урсах валютын урсгал буурч,

• Эдийн засгийн гадаад эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэхэд бодит хувь нэмрийг оруулжээ.

Өнөөдрийн байдлаар Монцемент билдинг материалс ХХК нь:

  • 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай тогтвортой хамтын ажиллагаа өрнүүлж,
  • Жил бүр 600 гаруй харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтмол хүргэж,
  • Алслагдсан бүс нутагт шинэ суурьшлын бүс, ажлын байрыг бий болгож байна.

Тогтвортой хөгжлийг хэмжигдэхүйц байдлаар хэрэгжүүлэх зорилт

Монполимет групп, Монцемент компаниудын хувьд эдгээр шагнал нь зөвхөн нэр хүндийн үнэлгээ бус, олон жилийн турш хэрэгжүүлсэн бодлого, хөрөнгө оруулалт, хариуцлагатай менежментийн тоо баримтаар баталгаажсан үр дүн гэдгийг онцолж байна.

Цаашид тэд:

  • Тогтвортой хөгжлийн бодлогоо илүү хэмжигдэхүйц болгох,
  • Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих экосистемийг өргөжүүлэх,
  • Эдийн засгийн тусгаар тогтнол, байгаль орчны тэнцвэрт байдалд бодит хувь нэмэр оруулах зорилтоо тууштай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

 





 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe