О.Номинчимэг: Орон сууц захиалж, мөнгөө өгөөд хохирч байгаа иргэдийн асуудалд Өргөдлийн байнгын хороо анхаарч ажиллана

.Graph
2025-12-24

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлж буй нийт гомдлын ихэнх хувийг орон сууц захиалах, худалдан авах харилцаатай холбоотой маргаан эзэлж байна. Иргэд орон сууц захиалахдаа ихэвчлэн нийт үнийн 20–30 хувийн урьдчилгаа төлдөг ч тухайн барилгууд гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оролгүй 2–3 жил, зарим тохиолдолд 5–6 жил хүртэл хүлээлгэж, иргэд санхүүгийн хохирол амсаж, эрх нь зөрчигдөж байгаа асуудал түгээмэл байгааг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг онцоллоо.

Энэхүү асуудалтай холбогдуулан “Орон сууц захиалах, худалдан авах харилцаан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийх” саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь дэмжсэнээр уг асуудлаар хяналт шалгалт явуулах, мэдээлэл сонсож, хэлэлцүүлэг хийх Ажлын хэсэг байгуулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe