БНСУ-д суугаа элчин сайдын яамны удирдах албан тушаалтан согтуугаар машин жолоодож 3 машин мөргөсөн хэргээр шалгагдаж байна

.Graph
2025-12-25

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны удирдах албан тушаалтан Сөүл хотын Ганнам дүүрэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, гурван автомашин мөргөсөн авто осол гаргасны улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Өчигдөр (24-ний өдөр) Сөүл хотын Ганнамын цагдаагийн газраас БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны захиргааны ажилтан А-г согтуугаар жолоо барьсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт бүртгэн шалгаж эхэлснээ мэдэгдлээ.
А нь энэ сарын 12-ны өглөөний 6 цагийн орчимд Ганнам дүүргийн Шинса өртөөний ойролцоо гурван автомашин мөргөлдсөн осол гаргасан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд тухайн үед түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ жолооны эрх хасах түвшинд байсан байна.
Осолд өртсөн урд талын автомашинуудын жолооч нар хөнгөн гэмтэл авсан гэж мэдээлжээ.
Цагдаагийн байгууллага Монгол Улсын Элчин сайдын яамнаас тухайн ажилтанд дипломат халдашгүй эрх (дархан эрх) эдлүүлэх эсэхийг тодруулсны дараа хэргийг прокурорт шилжүүлэх эсэхийг шийдэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe