УИХ-ын намрын чуулган үргэлжилж байна. Тов ёсоор дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
- Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
- Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/
- Бусад
Эхний асуудлыг хэлэлцэх хүрээнд төрийн өмчит хуулийн этгээдүүдийг биржээр худалдах хувь хэмжээг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.
- “Эрдэнэс тавантолгой” ХК 10 хувь
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 10 хувь
- “Эрдэнэс критикал минералс” 10 хувь
- “ДЦС-3” ТӨХК 49 хувь
- “ДЦС-4” ТӨХК 49 хувь
- “Эрдэнэт ДЦС” ТӨХК 49 хувь
- “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК 49 хувь
- “Дархан ДЦС” ТӨХК 49 хувь
- “Амгалан ДЦС” ТӨХК 49 хувь
- “Төрийн банк” 45 хувь
- “Үндэсний давхар даатгал” ХК 34 хувь
- “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 49 хувь
- “МИАТ” ХК 10-24 хувь
- “Шивээ-Овоо” ХК 39 хувь
- “Багануур” ХК 24 хувь
- “Монголын Цахилгаан холбоо” ХК 44 хувь
- “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК 66 хувь
- “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК 15 хувь
- “Монгол шуудан” ХК 66 хувь
- “Цемент шохой” ТӨХК 100 хувь
- “Дулааны шарын гол” ТӨХК 100 хувь
- “Ховд дулааны станц” ТӨХК 100 хувь
- “Хөвсгөл дулааны станц” ТӨХК 100 хувь
- “Налайх дулааны станц” ТӨХК 100 хувь
Чуулган завсарласан. 14.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.
Сэтгэгдэл үлдээх