Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчний нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгааг мэдээллээ.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн үр дүнд нэг ч хүүхэд эмнэлгийн коридорт хэвтээгүй, орны ашиглалт 80 хувьтай байгаа аж. Амбулаторийн үзлэгт ирэх тоо буурсан ч эрчимт эмчилгээнд байгаа хүүхдүүдийн тоо хараахан буураагүй байгааг анхааруулав.
Эцэг, эхчүүд хүүхдүүддээ маск тогтмол зүүлгэх, мөн улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгааг сэрэмжлүүллээ.
ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан нь үнэн болохыг хэлж, тэднийг илрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, ХЗДХ-ийн яам, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулсан гэв. Халдвартай иргэдийг хяналтад байлгах, эмчилгээг таслахгүй явуулах нь халдвар тархахаас сэргийлэхэд чухал гэдгийг онцолж, өвчтөний нууцлалыг чанд хамгаалж байгааг мэдэгдлээ.
Сэтгэгдэл үлдээх