Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ой тохиож байна

Ц.Чимэдцэеэ
2025-12-29

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг улс даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр монголчууд Манж Чин улсын ноёрхлыг эцэслэн, VIII Богд Жавзандамба хутагтыг хаанд өргөмжилж, тусгаар тогтносон Монгол Улсыг дахин тунхагласан билээ.

Энэ нь монгол үндэстний тусгаар тогтнол, төрт ёсны залгамж чанарыг баталгаажуулсан түүхэн мөч байв.

Тус өдрийг тохиолдуулан нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, шашин номын зан үйл, соёлын тоглолтууд зохион байгуулагдаж байна.

Энэ өдөр монголчууд эх орныхоо түүх, тусгаар тогтнолын үнэ цэнийг эргэн санаж, эх оронч үзлийг бэхжүүлдэг онцгой баяр юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe