Францын домогт жүжигчин Брижит Бардо 91 насандаа таалал төгслөө

.Graph
2025-12-29

1950-иад оны Францын кино урлагт хувьсгал хийж, бэлгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Францын жүжигчин Брижит Бардо 91 насандаа таалал төгслөө. Энэхүү харамсалтай мэдээг түүний үүсгэн байгуулсан “Брижит Бардот сан”-гаас мэдэгджээ. Харин түүний хэзээ, хаана нас барсан нь тодорхойгүй байна. 1986 онд тэрээр зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалахын тулд ажилладаг тус сангаа байгуулсан байдаг.

Кино урлагийн шүтээн буюу “BB” хэмээх нэрээрээ алдаршсан тэрээр бараг 50 гаруй кинонд тоглосон байдаг. Брижит Бардо 1973 онд 39 насандаа амьтдын сайн сайхны төлөө амьдралаа зориулахаар тэтгэвэрт гарчээ. Түүний бүтээсэн хамгийн алдартай дүрүүдийн нэг бол 1956 онд тухайн үеийн нөхөр болох Рожер Вадимын найруулсан “And God Created Woman” кино юм. Уг киногоороо тухайн үеийн нийгмийн эмэгтэйчүүдийн баригдмал, нийтлэг дүр төрхийг өөрчилж, бэлгийн эрх чөлөөний шинэ эрин үеийг бий болгосон юм. Мөн дэлхий даяар шаргал хөвсгөр үс, тод хар нүдний будгийг гоо сайхны чиг хандлагт тусгасан. 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүний үхэлд гашуудаж буйгаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн ийн бичжээ. “Түүний кинонууд, түүний дуу хоолой, түүний гялалзсан алдар суу, түүний эхний үсэг, түүний уй гашуу, түүний  амьтдад зориулсан өгөөмөр сэтгэл, Марианна болсон царай, тэр бол эрх чөлөөт амьдралыг илэрхийлэгч юм” хэмээжээ. 

Брижит Анн-Мари Бардот 1934 онд Парист баян чинээлэг гэр бүлд төрсөн бөгөөд эцэг эх нь түүнийг балерина болгохыг хүсдэг байжээ. Домогт жүжигчин бүсгүй сүүлд Францын жүжигчин, кино продюсер Жак Шарьегтай гэрлэж, Николас хэмээх нэг хүүтэй болсон. Харин түүний нөхөр өнгөрсөн есдүгээр сард хорвоог орхижээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe