Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон Юбикаб ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр нар Ерөнхий сайд Г.Занданшатарын хажууд маргалдаж буй дүрс бичлэг амралтын өнгөрөгч амралтын өдрүүдэд цацагдсан.
Тэдний маргааны сэдэв нь нийслэл таксиний бизнес эрхлэхэд оролцох гэж байна гэдгээс үүдсэн билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир ийнхүү хэлж байжээ.
"Засгийн газар, төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим ярьж, 2025.12.25-нд УИХ-ын чуулганд 33 төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг тодорхой хувиар хувьчлах асуудал ид яригдаж байхад Нийслэлийн ИТХ-аар 77 тэрбум төгрөгөөр 2000 цахилгаан хятад автомашин оруулж ирж хувийн хэвшилтэй өрсөлдөх тухай хэлэлцэж байна.
Засгийн газрын барьж байгаа бодлого, зарчим нь Нийслэл болон орон нутагт түй ч хамааралгүй байдаг юм бол төр, орон нутгийн өмчит байгууллагууд нь бууз хийе, хуушуур хайръя, ууц чаная, хүнсний дэлгүүр ажиллуулъя. Хувийн хэвшлийн хийж буй бизнесийн салбар бүрд нь нийслэл орон нутаг ААН байгуулж өрсөлдье… Төр хэзээ хувийн хэвшилтэй өрсөлдөхөө болих вэ? Ажлын уялдаа хаана байна аа. Цахилгаан машин бол заавал дулаан авто зогсоол шаардана. Арчилгаа ихтэй. Үнэ цэнээ барих магадлал бага, хоёрдогч зах зээлд дахин борлуулагдах магадлал бараг байхгүй.
Заа тэгээд нийслэлийн өмчит такситай болох гэж байгаа Улаанбаатар хотын иргэдэд баярын мэнд хүргэе. Дэлхий даяар Uber, Grab, Lyft гэх мэт төрийн эзэмшлийн нэг ч хувьгүй, нэг ч автомашингүй улам л хөгжөөд болоод л байна, манайх яг эсрэгээрээ явах юм. Дараа нь scooter тэгээд дугуй оруулж ирээч нэг мөр…"
Сэтгэгдэл үлдээх