“Els Enfarinats” нь Испанийн Валенси мужийн Иби хотод жил бүр зохион байгуулагддаг маш өвөрмөц хоолны тулалдааны баяр юм. Тус баярт оролцогчид цэргийн хэв маягтай хувцас өмсөж, өндөг, гурил, салют ашиглан тулалдаж, хуурамч төрийн эргэлт хийдэг байна. Энэхүү наадам нь 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд жил бүрийн 12-р сарын 28-нд “Ариун гэмгүйчүүдийн өдөр”-тэй давхцан болдог.
Үүнээс гадна Испани улсад “Ла Томатина” гэгддэг улаан лоолийн байлдааны наадам болдгоороо алдартай. Тус баяр нь 1945 оноос эхтэй бөгөөд жил бүр ойролцоогоор 40 мянган хүн оролцон улаан лоолиор байлддаг ажээ.
Сэтгэгдэл үлдээх