Нарангэрэлт, түмэннаст Богд хааны тамганд “Төр маш бат, шашин маш тунгалаг” хэмээх үг бий

Ц.Чимэдцэеэ
2025-12-29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Үндэсний төв номын санд ёслолын үйл ажиллагаа боллоо.

Гадна талбайд 1911 оны хувьсгалын бэлгэ тэмдэг болсон Богд гэгээний зохиосон соёмбо үсэг, олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын төрийн далбаа, хаан хатнаа өргөмжилсөн өргөмжлөл, Нарангэрэлт, түмэннаст Богд хааны “Төр маш бага, шашин маш тунгалаг” хэмээх үгтэй тамгын дардас зэргийг өргөн мандуулсан юм.

Үргэлжлүүлэн Ховор номын танхимд “Богдын нандин” хэмээх есөн үзвэрийг дэлгэн толилуулж байна.

Арга хэмжээнд иргэд, судлаач, жуулчид өргөнөөр оролцон эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан энэ өдрийн ач холбогдол, утга учрыг тайлан хэлэлцэж, VIII Богд Жавзандамба хутагт, түүний залгамжлагчийн үйл хэрэг, ач холбогдлыг тодотгон монгол хүн болсноороо бахархаж байна хэмээж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe