Улаанбаатар хотод өнөөдөр агаарын чанар тавдугаар түвшинд хүрчээ

.Graph
2025-12-30

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 30-ны өглөө хүн бүр утааны өмхий үнэртэй хамт сэржээ. Харин иргэд агаарын чанарын мэдээллээ авах аппликейшн нь ямар ч ажиллагаагүй байна. Олон улсын агаарын чанар индексийг цаг минут тутамд тогтоодог iqair-ийн мэдээллээр яг одоо Улаанбаатар хотын агаарын чанар тавдугаар түвшин буюу эрүүл бус хэмжээнд байна. Мөн PM2.5 тоосонцрын агууламж "Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага"-ын тогтоосон хэмжээнээс 16.6 дахин их байгааг харуулж байна. Агаарын чанарын индексийг тодорхойлох аппликейшний гол зорилго бол иргэдэд цаг бүрд тогтмол мэдээлэл өгч, тухайн цаг үед шийдвэр гаргахад туслахад оршдог. Гэтэл хүйтний эрч нэмэгдэж, идэр ес эхэлчхээд байхад хаанаас ямар мэдээлэл авах нь тодорхойгүй утаан дундаа явж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe