“Forbes” сэтгүүлээс дуучин Beyonce-г тэрбумтан болсон хэмээн зарлалаа. Ингэснээр тэрээр Taylor Swift, Rihanna, Bruce Springsteen болон Jay-Z нарын араас тэрбумтнуудын эгнээнд орсон тав дахь дуучин болж байна. Тэрбумтнуудын индексийг гаргадаг "Bloomberg" 2024 онд дуучин, жүжигчин Selena Gomez-ийг тус салбарын тэрбумтнуудын эгнээд оруулж, түүний цэвэр хөрөнгийг 1.3 тэрбум ам.доллар хэмээн тооцоолж байсан. Гэвч "Forbes" энэ дүнг няцааж, түүний цэвэр хөрөнгийг 700 сая ам.доллар гэж тооцоолсон байдаг.
Энэ сарын эхээр тус сэтгүүл Beyonce-гийн цэвэр хөрөнгийг 800 сая ам.доллар хэмээн тооцоолж байсан бөгөөд тэрбумтнуудын эгнээнд ороход тун ойрхон байгааг мэдээлж байсан. Өдгөө 44 настай алдарт дуучин 2023 онд хийсэн дэлхийг тойрсон аялан тоглолтоороо ойролцоогоор 600 сая ам.долларын ашиг олжээ. Мөн Forbes-ийн тооцоолсноор 2025 онд хийсэн “Cowboy Carter” аялан тоглолтоороо 400 сая ам.долларын тасалбар борлуулснаас гадна нийт 50 сая гаруй ам.долларын өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ борлуулж чаджээ. Тус аялан тоглолт Лондон болон Парис хотод зарагдсан тасалбарын тоогоороо дээд амжилт тогтоосон юм. Лондонд хийсэн тус тоглолтын тасалбар хамгийн ихдээ 950 фунт стерлинг буюу 1200 ам.доллар байсан бол хамгийн хямддаа 71 фунт стерлинг байжээ.
Сэтгэгдэл үлдээх