Newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-нд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн сайд асан Ч.Номинд холбогдуулан АТГ-т гомдол гаргасан.
Түүний гомдолд “Үндэсний хороогоор дамжуулан Бостон консалтинг, CNN гэх мэт газруудаар Монгол Улсыг сурталчлахаар хэдий хэмжээний мөнгө зарцуулж, ямар үр дүнд мэдээлэл тодорхойгүй байна. Иймд татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулсан эсэхийг Эрүүгийн хуулийн 22.1-т заасны дагуу шалгуулна” гэжээ.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АТГ-аас гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа тухай мэдэгдсэн байна.
Мөн үйл явцыг “АТГ-аас 12 сард тодруулахад Нийслэлийн прокуророос тодруулах нь зүйтэй гэсний дагуу холбогдох албан тушаадтанд мэдээлэл авах хүсэлтээ уламжлан хариу хүлээж байна” хэмээн Сэтгүүлч Б.Батцэцэг мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх
Үг үсгийн алдаагаа хянаж редакторлож нийтлэлээ бичнэ үү. Баярлалаа
Нөхөрсөг шүүмж
Дэмжих үү?
0 0