“Welcome to Mongolia” шоу БНСУ-ын Netflix-д хоёрдугаарт, Сингапурт нэгдүгээрт жагсаж байна

.Graph
2026-01-06

Өнгөрсөн 12 дугаар сард олныг баясгаж, Монголчуудын бахдал, омогшлыг зэрэг зэрэг төрүүлсэн “Physical Asia” шоуны оролцогчид болох Солонгосын багын ахлагч Ким Донг-Хён, Амотти, Австралийн багын оролцогч Эдди Уильямс нар монгол оролцогчидтой хамт оролцсон “Welcome to Mongolia” шоу 2026 онтой уралдан Netflix-ээр цацагдсан юм. Тус шоу цацагдсан даруйдаа БНСУ-ын Netflix-д хоёрдугаарт, Сингапурт нэгдүгээрт, Филиппинд наймдугаарт, Малайз улсад зургаадугаарт тус тус бичигдэж байна.

Өмнөд Солонгос улсын “The Chosun Daily” сонинд мэдээлснээр, “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт Б.Орхонбаярын зохион байгуулсан аяллын талаар өгүүлэх бөгөөд Ким Дун Хён, Амотти нарт “Монгол эх орон”-оо харуулах ажээ. Энэхүү шоу нь “Монгол контентод ихэвчлэн харагддаг ердийн зүйлс бус, харин монголчуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд болон тэдний байнга очдог алдартай хоолны газруудыг харуулсан “жинхэнэ монгол маягийн аялал”-ыг үзүүлэхээ амлаж байна гэж бичжээ. Мөн Монголын хээр талаар аялах, нум сум харвах, морь унах зэрэг уламжлалт зүйлсийг хийх юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe